11-р сарын 21, Пүрэв
|||||

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГООС ШАЛТГААЛАН ЭНЭ ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ 14 ХОНОГООР ХОЙШИЛЛОО

XOT.mn
2017/11/07 / Улс төр

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр бүхэлд нь хориг тавьлаа. Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд засгийн газар төсвөө захиран зарцуулах эрх нь дахиад 14 хоногоор хойшилсон байна.

Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд зарим нэг засвар хийхдээ 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тараахаар тусгасан . Гол маргаан төрийн албан хаагчдад олгох нөхөн олговор л байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Сангийн сайдын томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэх үеэрээ дээрх 55.4 тэрбумд хэсэгчлэн хориг тавихыг урьдчилан  мэдэгдсэн. Гэтэл 5 хоногийн дотор байр суурь нь өөрчлөгдөж ерөнхийлөгчийн хориг энэ оны төсвийн тодотголыг бүтнээр нь хориг тавьсан юм. Хүүхдийн мөнгийг энэ сарын 10-аас олгоно гэж байсан ч хоригоос болоод өгч чадахгүйд хүрээд байна. Мөн төрийн албан хаагчид цалингаа ахмадууд тэтгэвэрээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа хүртэх нь хойшиллоо.

Энэ оны төсвийн тодотголоор 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг шийдэхээр тусгасан ч ийнхүү хориг тавьсанаар салхинд хийслээ. Үүний цаана концессоор баригдсан маш олон сургууль цэцэрлэг төрийн байгууллагуудын санхүүжилт шаардлагатайг хаа хаанаа мэдэж байгаа ч төрийн ажил ийнхүү гацаж байгаа нь томчуудын маргаанаас үүдэлтэй.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан