© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Дэлхийд

Солонгост дунд сургуулийн сурагч охид монгол охиныг 6 цагийн турш доромжлон зодож байгаа бичлэг  солонгосын мэдээгээр гарлаа.

Солонгост дунд сургуулийн сурагч охиныг дээд ангийн 4 охин нь 6 цагийн турш гар, хөлийг нь хүлж байгаад зодож, амруу нь архи зутган, духан дээр нь улсынх нь нэрийг доромжилсон үг бичиж, мөн толгойд нь дотуур хувцас углан элдвээр хэлж доромжлон зодож байгаа бичлэг  солонгосын мэдээгээр гарлаа.
Мөн энэ бичлэгээ сургуулийн хүүхдүүдэд 5000воноор зарж тарааснаас үүдэн одоо сэтгэл санааны гүн хямралд орж сургуульдаа ч явж чадахгүй байгаа юм байна.
Солонгост 14 нас хүрээгүй тохиолдолд өсвөр насны хүүхэд гэсэн үндэслэлээр ямар ч ял шийтгэл оноох боломжгүй байдаг.
Хохирогч охины ээж эхний удаа цагдаа дагуулан охиныхоо байгаа газар очиход охиныг тагтан дээр нуусан бөгөөд охин айсандаа дуугарч мэдэгдэж чадаагүй, цагдаа нар өрөөг шалган гараад явснаас болж хүчирхийлэл тэднийг гарсны дараа ахин үрэгжилжээ.
Энэ хэргийг хэсэгхэн зуур сэвээд орхих биш хохирогчийн талд хэрэг шийдэгдтэл Солонгос дахь Монгол элчинд шаардлага тавих хэрэгтэй байна. Хэдийгээр өнгөрсөн 7-р сард гарсан хэрэг болов ч саяхан олон нийтэд ил болж шуугиан тариад байна.
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..