© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл шинээр баригдаж буй нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 140 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлдээ төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлыг энэ оны 8 дугаар сард эхлүүлсэн. Энэхүү эмнэлэг маань 220 орны хүчин чадалтай, 5 давхар, давхар бүр нь 3000 м2 талбай бүхий 12,000 м2 барилгын талбайтай томоохон дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх юм. Мөн туслах барилга буюу гадна орчны тохижилт, автомашины зогсоолыг иж бүрэн шийдэж, 500 м2 талбайтай нийтдээ 12.5 мянган м2 обьектууд баригдана. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе шат буюу барилга угсралтын ажлын явц 40 орчим хувьтай байна.
Гүйцэтгэгч “Ванхүү” ХХК-ийн менежер: Барилга угсралтын ажлын явцыг танилцуулахдаа, энэ намар харьцангүй дулаахан учраас бид бүхий л боломжоо ашиглан ажлаа явуулж байна гээд зарим нэг хүсэлтийг уламжлав.
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..