© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улс төр

Ардчилсан намын Онц Их хурал 1258 төлөөлөгч оролцож 95 хувийн ирцтэй үргэлжилж байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11-р сарын 5-ны энэ өдөр Ардчилсан нам “Онц Их хурал”-аа зарлан хуралдуулж байна.
Монгол улсын өнцөг булан бүрээс “Онц Их Хурал”-даа оролцохоор 1318 төлөөлөгч Улсын нийслэл Улаанбаатар хотноо нэгэн танхимд нэгэн дээвэр дор чуулан хуралдахаар яг энэ цаг мөчид цуглараад байна.
Ардчилсан намын түүх өөрөө Монголын ардчилал, эрх чөлөөний түүх билээ. Монголын улс төрийн ууган хүчний нэг болох Ардчилсан намд сүүлийн нэг жилийн хугацаанд үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, хагарал бутралыг эцэслэн шийдэхээр намын анхан шатны нэгж, үүрүүдээс эхлээд намын дээд шатны төлөөлллийн байгууллагын 1318 төлөөлөгчид намынхаа эв нэгдлийг хангаж, үүссэн асуудлаа эцэслэн шийдэж цэг тавихаар болоод байна.
Монголын ардчилал гэдэг Ардчилсан намаас өргөн ойлголт боловч Монгол улс ардчилсан улс байх уу, эс байх уу гэдэг нь ардчиллын зарчим үнэт зүйлийг тээж яваа, хамгаалж яваа, хадгалаж яваа Ардчилсан намын сэргэлттэй,эргэлттэй яалт ч үгүй холбоотой юм. Нэг намын хэт олонхийн эсрэг хүчтэй сөрөг хүчин байхын тулд Ардчилсан нам эв нэгдлээ хангах цаг хэдийнэ болжээ гэж бүх шатны гишүүд, дэмжигчид үзэж байна.
Эх сурвалж: Ардчилсан намын албан ёсны цахим хуудас
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..