© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Дэлхийд

Удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар хязгаарлана.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарсан баг бүрэлдэхүүнүүд Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах ажлын хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж байна.

Иргэн, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Гэвч зарим аж ахуй нэгжүүд удаа дараа иргэд олон нийтийг олноор цуглуулах, заалны хүчин чадлыг хэтрүүлэн ашиглах зэргээр халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар хязгаарлахаас өөр аргагүй байна. Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалт нэмэгдэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..