© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Эдийн засаг

Бизнес эрхлэгчид дахин хөл хорио тогтоохгүй байхыг хүсчээ

МҮХАҮТ-аас ээлжит судалгаагаа цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор явуулжээ.

Уг судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгч оролцсон байна. 

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн

  1. 61% нь ус, цахилгаан, дулааны төлбөр хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг авсан
  2. 44% нь НДШ-ийн хөнгөлөлтөд
  3. 17% нь 3 хувийн зээлд хамрагдсан бол
  4. 24% нь ямар нэг дэмжлэг аваагүй байна. 

Түүнчлэн судалгаанд оролцсон гурван хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58% нь энэхүү зээл бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэж хариулжээ.

Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) дутагдал, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал,  тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал хүндрэл учруулж байна. 

Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байгааг судалгааны тайланд дурджээ. 

Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн олонх нь бизнесээ сэргээж, хэвийн үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна гэж үзсэн байна. Тодруулбал, 

  1. Санхүүгийн дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, барьцаагүй, урт хугацаат санхүүжилт) 
  2. ААН-ийн албан татварыг хойшлуулах, хөнгөлөх 
  3. Хориг цуцалсны дараа бизнесийг сэргээж хэвийн явуулахад нэгдсэн зохицуулалт хийх (Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлыг бууруулах гэх мэт)
  4. Нөхцөл байдал хүнд болсон ч бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах (Хөл хорионд оруулахгүй байх) 
  5. Тээвэр, ложистикийн нөхцөлийг сайжруулах 
  6. Ач холбогдол, үр нөлөө багатай шаардлага, үнэлгээ, зөвшөөрлийн тоог багасгах, хялбаршуулах зэрэг дэмжлэг хэрэгтэй байна гэж бизнес эрхлэгчид үзжээ.             эх сурвалж eagle.mn/
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..