© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот
Улаанбаатар

“АЗ ЖАРГАЛТАЙ УБ” ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ТЭГ ЗОГСОЛТ ХИЙВ

Төлөвлөлтгүй хотын түгжрэл  иргэдийг бухимдуулж  байна. Ажилдаа ирж, очихын тулд 2-4 цагийг зарцуулах нь түгээмэл боллоо. Очих гэж хоёр цаг, тараад харих гэж хоёр цаг. Хүний амьдралын хайран цаг хугацаа хотын түгжрэл дунд зүгээр л задгай мөнгө шиг үнэгүйдэж, стресс бухимдлаар эрүүл мэндээ давхар муутгаж байна.

Олон улсын үзүүлэлтээр автомашин 10-15 км цаг хурдтай явж байвал үүнийг ТЭГ зогсолт гэж үздэг.  Тэгвэл анхны  цас хаялсан өдрүүдэд Нийслэл хотын замын хөдөлгөөн ТЭГ битгий хэл ТАГ болов.  Зам дээр явсан нь зам дээрээ, зогсоолоос зам руу орох гэсэн нь тэр газраа таг гацаж ГУРВАН цаг болж, урьд хожид байгаагүй ТЭГ зогсолтыг МАН-ын  Аз жаргалтай УБ хөтөлбөр 92 хувийн амжилттай хэрэгжсэн цаг үед үзлээ.  Нийгмийн уур амьсгал ямар байcныг  сошиал сүлжээнээс харж болно.

Нөхцөл байдал ийм байхад ДӨРВӨН жилийн өмнө 2016 онд АЗ ЖАРГАЛТАЙ УБ хотыг цогцлоохоо амлаж ард иргэдийн саналыг авсан МАН өөрсдөдөө  онц дүн тавьж, Аз жаргалтай УБ хөтөлбөрийн биелэлт 92 хувь гэж дүгнээд дахин санал авахаар ээлжит жанхуу болсон төлөвлөгөөндөө ханцуй шамлан орлоо. Өнгөрсөн жилүүдэд МАН Нийслэлд ч, УИХ-д ямар ч шийдвэрийг бярдаад гаргах хүчтэй, олонхи. Аль  ч намыг царай алдахааргүй байв. Гэвч эрх мэдэлдээ бялуурч, төрийн албыг машины эд анги шиг ширхэгчлэн зарсан 60 тэрбумынхаа хэргээр дотооддоо бие биенийгээ намнаж, нам дотроо төрийн эрх барих ил далд тэмцэл хийхээс хэтэрсэнгүй. Тэд түгжрэлийг бууруулах талаар юу ч хийгээгүй мөртлөө биднийг дахиад сонгочихвол СОНГУУЛИЙН ДАРАА улстөрийн шийдвэр гаргаж түгжрэлийг бууруулна гэж ард түмнээ тохуурхлаа.  

Төлөвлөлтгүй хотын балгаар түгжрэл тэг зогсохдоо хүрлээ. Нийслэлийн парламентад олонхи болж иргэдээ аз жаргалтай амьдруулна гэж амласан МАН-ын өнөөдрийн БОДИТ ТӨРХИЙГ ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ИРГЭДИЙН СТРЕСС БУХИМДАЛ ХАРУУЛЖ БАЙНА.

 

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..