© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот

2017 онд Налайхад байрлах уурхайд 19 настай эрэгтэйг хөнөөгөөд цогцсыг нь булсан байсныг илрүүлжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. 

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт гаргасны дагуу ажиллажээ.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..