© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот

АХБ-аас 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хоёр гэрээг байгууллаа. Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулах юм. Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй хоёр сая ам.доллараар Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт 4 сургууль, 4 цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдүүлнэ.

Олон улсын банкны санхүүжилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..