© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Улс төр

БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонины түрүүч хилээр гарахад бэлэн болжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, гадны улс орнууд голомтын бүсэд очихоос цэрвэж байх цаг үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн нь урд хөршийн ард түмний талархлыг хүлээсэн онцгой үйл явдал болсон билээ. 

Харин  БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан бөгөөд манай Гадаад харилцааны яам болоод Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна..

Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай иргэд, байгууллагын хандиваар 14,846 /арван дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ хонь цуглараад байсан юм. 

ТУХАЙЛБАЛ, 

  • Увс аймаг 1000 хонь, 
  • Булган аймаг 1500 хонь, 
  • Булган аймгийн АН 1500 хонь, 
  • Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь, 
  • Говь-Алтай аймаг 1111 хонь, 
  • Баян-Өлгий аймаг 1080 хонь,
  • Баянхонгор аймгийн Галуут сум 300 хонь, 
  • Баянцагаан сум 100 хонь, 
  • АН-ын ЕНБД Ц.Туваан 30 хонь, 
  • Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20 хонь, 
  • Дорнодын Дашбалбарын сум 100 хонь, 
  • Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, 
  • Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20 хонь, 
  • Баян-Өлгийн аймгийн залуучууд 100 хонь,
  • Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3 хонь, 
  • Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10 хонь, 
  • АН-ын гишүүн Ц.Жадамба 10 хонь, 
  • АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10 хонь, 
  • Иргэн Г.Дамбадаржээ 10 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь, 
  • Завхан аймаг 2234 хонь,
  • Ховд аймаг 1000 хонь, 

Сүхбаатар аймаг 2000 хонь тус бүр хандивлахаа мэдэгдээд байсан юм. Улмаар "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийгдэж, эздэдээ хэрхэн очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Манай улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон учраас олон улсын дүрмийг баримталж бэлэгэнд очих хонийг цуглуулахдаа халдварт өвчингүй гэж зарлагдсан бүс нутаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж байгаа ажээ.

Одоогоор 18 мянган толгой хонь бүрдээд байгаа бөгөөд үүний 5 мянга нь манай улсын хилээр гарахад бэлэн болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..