© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Үйл явдал

Уулархаг нутгаар цас орж, эрс сэрүүснэ

Баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэн, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

Өнөөдөр оройны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх аж. 

2020 оны есдүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 9 сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9 сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9 сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Түүнчлэн энэ сарын 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

 
 
 
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..