© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр (2020.9.3) 537 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 533 хүнээс вирус илрээгүй бол дөрвөн хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд нь есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн.

Батлагдсан 310 тохиолдлын 296  нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байгаагаас 13 нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эх сурвалж: ЭМЯ

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..