3-р сарын 29, Баасан
УЛААНБААТАР 7°C

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД 16,7 ТЭРБУМЫГ ТӨСӨВТ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТУСГАЖЭЭ

XOT.mn
2017/10/12 / Нийгэм

"Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт" сэдэвт семинарийг ОБЕГ-аас төрийн ордноо зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ "Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Одоо нэн тэргүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна. "Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт" сэдэвт семинарийн үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай алба хаагчид та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж, уг төлөвлөгөөгөө ажил хэрэг болгон, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван туулна гэдэгт найдаж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан