• Шуурхай мэдээ:

Хятадад хантавирусээр өвчилсөн эрэгтэй автобусанд нас баржээ

2020/03/24 Админ 6 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

БНХАУ-ын Юнань мужийн нэгэн эрэгтэйгээс өчигдөр буюу 2020.03.23-нд хантавирус илэрчээ.  Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явахдаа нас барсан байна. Мөн China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ.

Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж сандарцгаан дахин өөр нэг коронавирус үүсч тахал дэгдээх вий гэсэн түгшүүрт автаад байна. Харин мэргэжлийн хүмүүс ард иргэдийг тайвшруулан зөв мэдээлэл өгөхөөр хичээж байна.

Хантавирус гэж юу вэ?

Юун түрүүнд,  энэ бол корона төрлийн вирус биш. Мөн агаар дуслын замаар халдварладаггүй. Уг вирус ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтдаас (ихэвчлэн харх) хүнд халддаг. "Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй" хэмээн эрүүл мэндийн байгууллагууд сануулжээ.

Мөн хантавирус хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Өмнө нь Чили болон Аргентинд халдвартай хүнтэй ойр байсан хүнд халдсан гэх цөөн баримт бий. Хүн мэрэгч амьтны ялгадас, хөеө зэрэгт хүрсэн гараараа нүд, ам, хамартаа хүрснээр халдвар авдаг учир хүнээс хүнд халдах тохиолдол маш бага байдаг гэнэ.

Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.

Эх сурвалж: GLOBALTIMES.CN


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [202.126.88.150] 2020/03/26
хэр аюултай вэ
Зочин [59.153.114.167] 2020/03/25
энэ харх сарьсан багваахай гахайнаас үнэхээр л айж бна
Зочин [202.9.40.40] 2020/03/25
Бурхан минь холуур холуур
Зочин [192.82.75.147] 2020/03/25
ёстой нэг есөн шид нь бүрдсэн улС юмдаа
Зочин [122.201.24.28] 2020/03/25
Ёстой нэг бүх муу юм нь цогцолчихсон улс юмаа
Зочин [202.9.40.68] 2020/03/24
Бас ямар өвчин бэ. Хятадууд харх идэж байгаа бичлэгүүд зөндөө бдаг.

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ